МЭНДЧИЛГЭЭ

Юуны өмнө “Тайёо хоши бизнес консалтинг сервис ” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцахаар энэхүү хуудсыг нээж буй эрхэм танд талархал илэрхийлж энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Манай компани нь Монгол улсын үндсэн хуульд заасны дагуу  иргэний үүргээ биелүүлж шударгаар татвар төлж,  Монгол улсынхаа хөгжил цэцэглэлтэд өөрсдийн хувь нэмрийг оруулахын төлөө ажиллахын зэрэгцээ, хариуцлага,  ёс зүйг эрхэмлэн дээдэлж үйлчлүүлэгчийнхээ итгэл найдварыг хүлээж ажиллахад чин сэтгэлээ зориулан ажиллах болно.

Дотоод гадаадын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг эхлүүлэх гүүр нь болж урт удаан хамтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад  өөрсдийн хариуцлагыг ухамсарлан эрх үүргийг хэрэгжүүлэн хамтдаа хөгжлийн төлөө тэмүүлэх болно.

Мөн Монгол улсын ирээдүй болсон залуу боловсон хүчин, байгууллага хамт олныг  дэмжин, өөрсдийн туршлага мэдлэгийг хуваалцан  хамтдаа хөгжин, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг бий болгон  хамтарч ажиллах болно.

Иймээс бидний үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажилладаг дотоод гадаадын байгууллагууд,  ирээдүйн төлөө хамтдаа зүтгэдэг  компанийхаа нийт  албан хаагч та бүхэндээ гүн талархал илэрхийлье.

Та бүхнийг улс орныхоо ирээдүйн төлөө бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэл төгс байна.

“Тайёо хоши бизнес консалтинг сервис” ХХК-ийн Захирал А.Хишигдолгор