Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Хувьцаат компанид хөрөнгө оруулалт хийхдээ  анхаарах 5 зүйл

1991-с 1994 онд Монгол Улсын 1,8 сая гаруй иргэн Цэнхэр ягаан тасалбар /Хөрөнгө оруулалтын эрхийн бичиг/ тарааснаар Хөрөнгийн зах зээлйн эхлэл тавигдаж хэдийнээ 27 жил өнгөрчээ. Хөрөнгө оруулалтын эрхийн бичигээр тухайн үеийн 485 улсын өмчийн үйлдвэр аж ахуй нэгжүүдийг хувьчилсан. Иргэд Хөрөнгө оруулалтын эрхийн бичигээрээ аль улсын өмчийн аж үйлдвэрд хөрөнгө оруулалт хийхээ шийдэх байсан. Энэ нь нэг талаараа маш том боломж байсан. Гэтэл өнөөдөр Хөрөнгө оруулалтын эрхийн бичигээр өмчтэй болсон иргэдийн ихэнхи хувь нь өөрсдийгөө ямар нэг байдлаар зальлуулсан, ашиг хүртээгүй гэсэн хэн нэгнээс буруугаа хайсан байдалтай байгааг өдөр бүр харж байна. Үүнээс үзэхэд хөрөнгө оруулалтын эрхийн бичигээр 800 гаруй аж ахуй нэгжийг хувьчлан иргэдээ хөрөнгөтэй болгох гэсэн ажиллагаа нь хөрөнгийн зах зээлд хөгжил дэвшил авчирсангүй ээ. Өнөөдрийн байдлаар монголын хөрөнгийн биржийн гишүүн брокер дилер андеррайтерийн компаниудаар дамжуулан 3000 гаруй иргэн үнэт цаасны арилжаанд идэвхитэй оролцож байна.

Гэхдээ би энд өнгөрсөн алдаагаа яриад байхыг зорисонгүй харин бид өнөөдрөөс ирээдүйд хэрхэн амжилттай хөрөнгө оруулалч байх болон хөрөнгө оруулалтын давуу талуудын талаар ярина.

  1. Өөрийн ойлгодог мэддэг зүйлдээ мөнгөө хий. Алдарт хөрөнгө оруулагч Фетер Линч“мэддэг зүйлдээ л хөрөнгө оруулалт хий” гэсэн байдаг.хөрөнгө оруулалт хийхээсээ өмнөавах гэж буй хувьцаат компанийхаа бүтээгдэхүүнийг хэрэглээд үзэх хэрэгтэй. Бизнесийн үйлажиллагааг нь ажиллах хэрэгтэй. Зах зээлд бүтээгдэхүүн нь байдаггүй компани байхыгүгүйсгэхгүй.

  2. Брокер дилерийн компани зөв сонгох. Энэ бол маш чухал анхаарах зүйл. Таны дилертаньд үнэн зөв мэдээлэл өгдөг бас харилцагчиддаа анхаарал хандуулаж, таны захиалгыгдарааллын дагуу хурдан биелүүлэхийг хичээдэг ёс зүйтэй хүн байх хэрэгтэй. Ер нь сайнхөрөнгө оруулагчид өөрсдөө дилерүүдээсээ илүү мэдээлэлтэй, мэдрэмтэй байх тохиолдолих. Тэгэхээр таны хэлснийг хийдэг дилерүүр маш чухал.

  3. Өөрөө ямар хөрөнгө оруулагч байх вэ гэдгээ мэддэг байх. Яг хөрөнгө оруулалт хийгээдхувьцаа аваад зараад эхлэхээр жилд хэр өгөөж хүлээж байсан, хэзээ ямар мөнгө хэрэгтэйбайснаа мартаад улайрдаг. Гэтэл нэг өдөр таны мөнгө хэрэг болдог авсан хувьцаануудааалдагдалтай зарах шаардлага гарна. Хувьцаагаа зараад эргээд хартал зарсан хувьцаа нь хэддахин өссөн байх тохиолдол их байдаг. Богино хугацааны тоглогч байх, урт хушацаанытоглогч байхаа тодорхойлох мөн багц бүрдүүлэлт чухал шүү хөрөнгө оруулагчидаа.Санхүүгийн сахилга баттай.

  4. Олон жил тоглосон тоглогчидтой уулзаад үз. Манай зах зээлд 20 дээш жил тоглосонтоглогчид байгаа. Та хэн нэгэнтэй нь уулзаад АПУ, Говь, Бэрх уул ХХК-нуудаас альнийх ньхувьцааг эзэмшиж байвал зүгээр вэ гээд асуугаад үз.

  5. Мэдээлэл авах эх үүсвэрээ зөв сонгох. Монголын хөрөнгийн бирж, болонwww.marketinfo.mn цахим хуудасыг нэг бүрчлэн ухаад бүх компануудын симболарилжааны түүх тайлангуудыг нэг бүрчлэн судалж өөорийн болгосон байх.

  6. Мөнгөө голохгүй байх. Хувьцаа худалдан авах гэдэг ойлголт манай иргэдэд их холсонсогддог. Энэ бол талх авахтай л адилхан амархан зүйл шүү.